Ажлын байрны компьютер, дагалдах төхөөрөмжийн тохиргоо болон өдөр тутмын найдвартай ажиллагааг хариуцна.
МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ
IT Support Engineer-ийн үүрэг
Програм хангамжийн суурилуулалт, оношилгоо, шинэчлэлт болон алдааг шуурхай шийдвэрлэнэ.
Дотоод сүлжээ, LAN болон Wi-Fi орчны тасралтгүй, аюулгүй холболтыг хянаж сайжруулна.
Принтер болон бусад дагалдах төхөөрөмжийн ашиглалт, холболт, засвар үйлчилгээг зохион байгуулна.
Камер болон техникийн дэд бүтцийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, шаардлагатай арга хэмжээг авна.
Хэрэглэгчдэд ойлгомжтой, хурдан техникийн туслалцаа үзүүлж, ажлын тасалдлыг багасгана.
Байгууллагын IT тоног төхөөрөмжийн бүртгэл, төлөвлөлт, ашиглалтын хяналтыг нэгтгэн удирдана.
Үндсэн хамгаалалтын тохиргоо, шинэчлэлт болон эрсдэлийн хяналтаар мэдээллийн аюулгүй байдлыг дэмжинэ.
УЯН ХАТАН ҮЙЛЧИЛГЭЭ
Ажлын хэлбэр
Алсын дэмжлэг
Шуурхай оношилгоо, зөвлөгөөг зайнаас үзүүлнэ.
Газар дээрх дэмжлэг
Шаардлагатай үед танай оффист ажиллана.
Төлөвлөгөөт үйлчилгээ
Тогтмол хяналт, урьдчилан сэргийлэх засвар.
Яаралтай тусламж
Чухал асуудалд тохирсон хурдан хариу арга хэмжээ.
ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД ТОХИРУУЛСАН
Гэрээт IT үйлчилгээний багцууд
IT Basic
Жижиг багийн өдөр тутмын IT хэрэгцээнд зориулсан суурь дэмжлэг.
- Техникийн суурь дэмжлэг
- Компьютер, програмын оношилгоо
- Алсын зайны тусламж
- Суурь сүлжээний дэмжлэг
- Төлөвлөгөөт арчилгаа
IT Standard
Тогтмол IT дэмжлэг шаарддаг өсөн нэмэгдэж буй багуудад.
- Basic багцын бүх үйлчилгээ
- Газар дээрх дэмжлэг
- Сүлжээ ба төхөөрөмжийн удирдлага
- Принтер, дагалдах төхөөрөмж
- CCTV техникийн дэмжлэг
IT Premium
Дэд бүтэц, хяналт, аюулгүй байдлыг цогцоор нь хариуцуулах багц.
- Standard багцын бүх үйлчилгээ
- Тэргүүлэх түвшний дэмжлэг
- Илүү давтамжтай газар дээрх ажил
- Дэд бүтцийн хяналт
- IT хөрөнгө, хандалтын удирдлага
