Бидэнд ирдэг
түгээмэл асуултууд

Бид эхлээд таны бизнесийн хэрэгцээ, шаардлагыг сонсож, дэлгэрэнгүй судалгаа хийдэг. Дараа нь тохирох техникийн шийдэл, төслийн төлөвлөгөө, үнийн саналыг боловсруулан танд танилцуулж, зөвшилцсөний дараа хэрэгжүүлэлтийн ажлыг эхлүүлдэг.

Манай вэбсайт дээрх "Демо хүсэх" товч дээр дарж холбогдох мэдээллээ илгээгээрэй, эсвэл имэйл, утсаар шууд бидэнтэй холбогдож болно. Манай баг тантай холбогдож, эхний үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх уулзалтыг товлоно.

Бид харилцагчийн мэдээлэл, эх код, бизнесийн нууц мэдээллийг нууцлалын гэрээгээр баталгаажуулан, олон улсын стандартад нийцсэн аюулгүй байдлын протоколоор хамгаалдаг. Танай зөвшөөрөлгүйгээр аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.

Тийм ээ. Манай мэргэжлийн инженер, хөгжүүлэгчдийн баг олон жилийн туршлагатай бөгөөд төсөл бүрийг олон шатны тестлэлт, чанарын хяналтаар нэгжсэний дараа хүлээлгэн өгдөг. Мөн бид хэрэгжсэн шийдлүүддээ баталгаа, дараах дэмжлэгийг үзүүлдэг.

Энэ нь таны сонгосон шийдлийн төрлөөс хамаарна. Зарим систем (жишээ нь: cloud суурьтай платформ) байнгын интернэт холболт шаарддаг бол, зарим дэд бүтцийн шийдлийг офлайн орчинд ч ажиллах боломжтойгоор боловсруулж болно. Бид таны орчин, хэрэгцээнд тохирсон хамгийн тохиромжтой хувилбарыг санал болгодог.
